БИДНИЙ ТУХАЙ 
      Абсолютмайнинг компани нь 2010 оноос эхлэн уул уурхайн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын хөрөнгө оруулалттай компани юм. Манай хамт олонд Монгол улсын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд, магистр, бакалаврын зэрэгтэй инженер техникийн ажилчид ажиллаж байна. Бид байгуулагдсан цагаасаа эхлэн ордын техник эдийн засгийн үндэслэл, уурхайн шинэчилсэн зураг төсөл, ордын хайгуулын ажлын тайлан, техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, ордын техник эдийн засгийн үндэслэлийн англи-монгол, монгол-англи орчуулга, хайгуулын ажлын менежмент, гүйцэтгэл зэрэг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэж ирсэн туршлагатай.
МЭДЭЭ 
Монголын нүүрсний салбарын хүрээнд зохиогддог олон улсын хэмжээний уулзалт, үзэсгэлэн болох “Coal Mongolia 2014” энэ сарын 20, 21-нд амжилттай зохион байгуулагдлаа. 4 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус уулзалт нь манай улсад явагдаж буй нүүрс олборлолт болон боловсруулалтын төслүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах болон тус салбарын цаашдын хөгжил, одоогийн чиг хандлага,хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт зэрэг олон чухал асуудлыг авч хэлэлцсэн байна.
ХОЛБОО БАРИХ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, IV хороо, Дипломат 95 цогцолбор, 3-р орц 26 тоот
Шуудангийн хаяг: Улаанбаатар хот 15160, Төв шуудан, хайрцаг 401
Утас/факс: +(976) - 11 311875
И-мэйл: info@absolutemining.mn
Вэб сайт: www.absolutemining.mn
Абсолют майнинг ХХК 2013 он. © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан